МУГЖ Г.Ариунбаатар “Монгол сонгодог-2” тоглолтоо хийнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГОросын суут хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн тэмцээний Гранпри шагналт дуурийн гоцлол дуучин, МУГЖ Г.Ариунбаатар “Монгол Сонгодог-2” тоглолтоо энэ сарын 19-нд Соёлын төв өргөөнд хийнэ.
Тэрбээр анх 2012 онд "Монгол сонгодог" тоглолтоо толилуулж байсан бол өдгөө дахин шинэ уран бүтээлээрээ Монголын үзэгчидтэйгээ уулзаж, эх орны хүүгийн ёсоор элгэн түмэндээ дахин нэг шалгалт өгч,ямар энтэй дуучин болохоо харуулахыг зорьжээ.
Тоглолтод Монгол сонгодог дуурийн уран бүтээлүүдээс гадна дэлхийн сонгодог П.И.Чайковский, Эрнест Рахманиев, Эдвард Грег зэрэг дэлхийн суутнуудын бүтээлээс дуулах юм.
Дэлхийд данстай уран бүтээлчийгээ эх орондоо дэргэдээс нь тольдох сайхан боломж ийнхүү тохиож байна.
Ж.Болор