Долоон сумын мал амьтныг вакцинжуулахад 204 литр вакцин шаардлагатай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2018-08-07 14:56:47
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 291 мянган толгой малыг вакцинжуулаад байна.
Мал амьтны халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх 11 нэр төрлийн арга хэмжээнд давхардсан тоогоор 657.2 мянган толгой мал амьтныг хамруулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа юм.
Харин аймгийн Засаг даргын 2018 оны А/154 дугаар захирамжийн хүрээнд мал, амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын арга хэмжээнд долоон сумын 107 мянган толгой үхэр, 1.5 мянган гахайнд вакцин хийх ажлыг 88.2 хувийн гүйцэтгэлтэй дуусгасан байна.
Одоогийн байдаар тус аймгийн нөөцөд 13.5 л вакцин бий. Харин Хөлөнбуйр, Цагаан-Овоо, Баян-Уул, Баяндун, Сэргэлэн, Дашбалбар, Гурванзагал сумын 102 мянган толгой мал, амьтанд 204 литр вакцин шаардлагатай байгаа гэж ХХААГ-аас мэдээллээ.
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ