Хонь жилийн цаг тооны бичгийн азтанууд тодорлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДУИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга, Ховд аймгийн нутгийн зөвлөлийн дарга С.Бямбацогт төрийн түшээгээр сонгогдсон цагаасаа хойш жил бүрийн сар шинийн баяраар өөрийн мэндчилгээ, ажлын товч тайлан бүхий цаг тооны бичгийг аймгийнхаа өрх бүрийн тоогоор илгээж байгаа юм.
2015 оны 12-р сарын 6-ний өдөр Олон ястны телевизээр улиран одож буй 2015 он буюу хонь жилийн цаг тооны бичгийн азтан шалгаруулах шууд нэвтрүүлэг болж азтануудаа тодрууллаа.
Энэ удаа 8 азтанг цахилган бараагаар, нэг азтанг гэр бүлийн нэг гишүүний хамт Бээжин-Утай Гүмбумд аялуулах эрхээр шагнаж урамшуулах юм.
Хонь жилийн азтанууд орон нутгийн телевизийн шууд нэвтрүүлгээр тодорлоо.
Мөст сумын Улаантолгой багийн иргэн Баяртын Даваадалай хоёр хаалгатай хөргөгч , Мөнххайрхан сумын Сэнхэр багийн иргэн Гантулгын Билэгсайхан, Дарви сумын Булган багийн иргэн Чимгээгийн Цэрэнлхам нар 32 инчийн лед телевизор, Дөргөн сумын Сээр багийн иргэн Батжаргалын Гүррагчаа, Алтай сумын Алтангадас багийн бизнес эрхлэгч Цэвээний Онолбаатар нар угаалгын машин, Ховд сумын Цагаанбургас багийн малчин Исханы Сураган богино длогиноны зуух, Жаргалант сумын Бугат багийн бизнес эрхлэгч Ганбатын Батбаатар, Дөргөн сумын Аргалант багийн малчин Бадамын Цагаач нар тоос сорогч хожсон байна.
Харин Бээжин-Утай Гүмбумд гэр бүлийн нэг гишүүний хамт аялах эрхийн бичгийн азтанаар Чандмань сумын олон нийтийн цагдаа Цэнд-аюушийн Төмөрбат нар тодорлоо.
А.Бямбасүрэн