Их хэмжээний мансууруулах бодис хураажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2018-08-06 16:06:24
КУНЬМИН. /Синьхуа/. Хятадын баруун өмнөд хэсгийн Юньнань мужаас хууль бусаар мансууруулах бодис худалдаалдаг 3 этгээдийг баривчилж, 31 килограмм мансууруулах бодис хураасан тухай тус орон нутгийн нийгмийг аюулаас хамгаалах газраас даваа гарагт мэдээлэв.

Дали Бай өөртөө засах тойргийн шалган нэвтрүүлэх цэгээр ням гарагийн өглөө гурван автомашин мансууруулах бодис тээвэрлэн нэвтэрсэн байна. Үүний дараа цагдаагийн ажилтнууд үд дундын үед дээрх автомашинуудыг зогсоож, хэрэгтнүүдийг баривчилж, ачааны хэсгээс 55 цүнх мансууруулах бодисыг хураан авсан байна. Гэмт этгээдүүдийг цагдаагийн газрын хорих байранд саатуулаад байгаа ба мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа ажээ.

Юньнань муж нь Зүүн Өмнөд Азийн мансууруулах бодисын үйлдвэрлэл, худалдаа наймаа ихээхэн дэлгэрсэн “Golden Triangle” буюу “Алтан гурвалжин”-тай хил залгаа оршдог тул БНХАУ-ын мансууруулах бодистой тэмцэх кампанит ажлын гол талбар болдог юм байна.
Э.Хулан
 
Холбоотой мэдээ