Он гарсаар 463 иргэнийг ажлын байраар хангажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2018-08-05 14:03:11
Дорнод /МОНЦАМЭ/. Он гарсаар Дорнод аймгийн ХХҮГ-т хагас 1244 ажил хайгч иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлээ сэргээлгэж, мэдээллээ шинэчилж хандсанаас 463 иргэн ажлын байртай болжээ.
Одоогийн байдлаар 1417 иргэн идэвхтэй ажил хайж байгаагийн 600 орчим нь эмэгтэйчүүд байна. Энэ үзүүлэлтийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал ажил хайгчдын тоо дөрвөн хувиар буурчээ. Мөн дээрх бүртгэлтэй ажил хайгч иргэдийн 1007 нь ажил хөдөлмөр огт эрхэлдэггүй хүмүүс юм.
Харин ажилгүйдлийн түвшин өмнөх оноос хоёр пунктээр буурсан үзүүлэлттэй байна.
Дорнод аймгийн 80 мянга гаруй хүн амын 72 хувь нь хөдөлмөрийн насныхан. Үүний 37 хувийг эдийн засгийн идэвхтэй хүн ам, 35 хувийг эдийн засгийн идэвхгүй хүн ам, 34 хувийг ажиллагчид, 7 хувийг ажилгүй иргэд эзэлдэг.
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ