Хэт холын марафоны ДАШТ-д Ү байр эзэлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2015-12-08 14:52:12

Катарын Доха хотноо 12 дугаар сарын 4-нд болсон хэт холын марафон гүйлтийн /50 км/ ДАШТ-д Монгол Улсын 5 тамирчин анх удаа  оролцож багаараа Ү байр эзэлжээ.

Түүхэн амжилтыг үзүүлсэн тамирчид өнөөдөр эх орондоо ирээд байна. Монголын хэт холын марафон гүйлтийн холбоо жилээс жилд тамирчдын бэлтгэл сургуулилтад анхаарч, ОУТ уралдаанд тамирчдаа идэвхтэй оруулахад үлгэр жишээ болж байгаа юм.  Холын зайн гүйлтийн 24 цагийн ДАШТ, Франц улсад болсон уулын жимийн ДАШТ, Дохагийн ДАШТ /50 км/ зэрэг шат дараалсан томоохон тэмцээнд амжилт дүүрэн оролцож байна. Тэд улсынхаа рекордыг шинэчлэн тогтоож, дэлхийн шилдэг тамирчидтай эн тэнцүү өрсөлдсөөр байгаа юм.

Энэ оны сүүлчийн тэмцээн болох  тус тэмцээнд 20 улсын баг тамирчид оролцсоны дотор олимп, дэлхийн медальтай тамирчид олон байв. 

Хэт холын марафоны ДАШТ-ий /50км/ эрэгтэй тамирчдыг АНУ-ын тамирчин /2 цаг 52 минут 08 секунд/ магнайлсан бол, Кени улсын тамирчид 2-4 байрыг 2:55:34, 2:56:15, 2:57:17 амжилтаар тус тус эзэгнэж, АНУ-ын тамирчин Ү байрт 2:59:04 гэсэн үзүүлтээр бичигдэж байна. Харин эмэгтэй тамирчдыг АНУ-ын тамирчин 03:20:58 гэсэн үзүүлэлтээр тэргүүлсэн бол, Монгол Улсын тамирчин спортын мастер Б.Хишигсайхан 3:32:02 гэсэн үзүүлэлтээр Ү байрт шалгарч түүхэн амжилт үзүүлжээ.

Д.Өлзий

Холбоотой мэдээ