Өнөөдрийн арилжаагаар долоон компанийн хувьцааны ханш өсчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2018-08-01 17:54:18
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар I, II, III ангиллын 24 хувьцаат компанийн 370,494 ширхэг хувьцаа арилжсанаас 7  компанийн хувьцааны ханш өсчээ.

Найман компанийн хувьцааны ханш буурсан бол 9  компанийн ханш тогтвортой байв. Үүнээс  "Улсын Их Дэлгүүр" UID+3.13 хувь,  "Фронтиер Лэнд Групп" MDR+2.84 хувиар буюу хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Ноёт Хайрхан" NIE-10.00 хувиар, "Хөх Ган" HGN-4.17 хувиар хамгийн их уналттай байв.

ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн багцын арилжаагаар 40 ширхэг үнэт цаасыг 4.1 сая төгрөгөөр арилжаалсан байна. Ингэснээр "TOP 20" индекс 19541.6 нэгж болж 0.01 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 2,399,690,630,861.07 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг http://mse.mn/mn/trade_today/2 дарж үзнэ үү.      
Холбоотой мэдээ