Улаангомын төв зам дагуу лед гэрэл тавилаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Улаангом хотын төв зам дагуу камержуулалтын 25 цэгт нийтдээ 75 ширхэг лед гэрэлтүүлэг суурилуулах ажлыг орон нутгийн “Оточ эрчим” компани гүйцэтгэж, аймаг, сумын удирдлагуудад өчигдөр хүлээлгэн өглөө.
Тус ажлыг гүйцэтгэсэн “Оточ эрчим” компанийн хувьд гэрэлтүүлэг суурилуулахдаа аль болох цахилгаан хэмнэсэн, насжилт удаантай лед гэрлийг сонгосон бөгөөд гурван жилийн хугацаанд эдгээр гэрэлтүүлгийн ашиглалт, эрсдлийг хариуцаж ажиллах юм байна. Дээрх 75 ширхэг лед гэрэл нь зөвхөн харанхуй үед асахаар системчлэгдсэн байна. Энэхүү ажлыг ОНХС-гаас 39 сая төгрөг гаргаж шийдвэрлэжээ.
“2016 онд улсын төсвийн 75 сая төгрөгөөр Улаангом сумыг хяналтын камержуулалтын системд холбосон байдаг. Ингэснээр аливаа зам тээврийн осол зөрчлийг хянах, гудамж талбайд үйлдэгдсэн гэмт хэргийг илрүүлэхэд илүү дөхөм болсон. Түүнчлэн Улаангомын төв замуудад аюулгүйн тойрог, гэрлэн дохио суурилуулсан нь зам тээврийн осол зөрчлийг бууруулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад чухал нөлөө үзүүлж байна” хэмээн аймгийн Засаг даргын орлогч Т.Нямсамбуу хэллээ.

Б.Батхүү