Энэ сард Баян-Өлгийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-08-01 10:51:18

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан цаг агаарын урьдчилсан мэдээгээр наймдугаар сард агаарын температурын сарын дундаж нь нутгийн зүүн хэсгээр 16-21 градус, баруун хэсгээр 10-15 градус, өмнөд хэсгээр 11-16 градус буюу олон жилийн дунджаас 0.5-1.5 градусаар дулаан, бусад нутгаар дундаж орчим байх төлөв ажиглагджээ.

Нэгдүгээр арав хоногийн эхэн ба сүүлчээр, хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр, гуравдугаар арав хоногийн дунд үеэр шөнөдөө 8-13 градус өдөртөө 18-23 градус дулаан, бусад хугацаанд шөнөдөө 11-16 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.

Хур тунадасны хувьд тухайн сард нутгийн өмнөд хэсгээр уур амьсгалын дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим бороо орно.

Нэг ба хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар бороо, сарын эцсээр уулархаг нутгаар хур тунадас орох юм. Түүнчлэн нэгдүгээр арав хоногийн дунд үе ба сүүлч, хоёр ба гуравдугаар арав хоногийн дунд үе болон сүүлчээр зарим газраар салхины хурд түр зуур 18-20 м/с-д хүрч ширүүсч болзошгүй байна.


Ө.Нурболат

Холбоотой мэдээ