Хамгийн их хохирол амссан цэцэрлэгийн асуудлыг шийдэхээр боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-07-31 12:10:19
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд үүссэн үерийн нөхцөл байдлын улмаас тус сумын 4-р цэцэрлэг хамгийн их хохирлыг амсч, хүүхдүүдээ хүлээж авах ямар ч боломжгүй болсон юм.
Энэхүү байдалтай тус сумаас сонгогдсон УИХ-ын гишүүн Н.Оюундарь тус байгууллагууд дээр биечлэн очиж танилцсан байна. Тэрээр үерийн гамшигт хамгийн их хохирол амссан Сүхбаатар сумын 4 дүгээр цэцэрлэгийн хохирлын хэмжээг тогтоолгон шуурхай удирдлагаар ханган БСШУСЯ-ны сайд Ц.Цогзолмаад хүсэлт хүргүүлсэн байна. Энэхүү арга хэмжээний хүрээнд тус цэцэрлэгийн хохиролд шаардагдах 60 сая төгрөгийг шийдвэрлэж өгөхөөр болжээ. Гамшгийн нөхцөл байдалд түргэн шуурхай арга хэмжээ авч хүүхдийн хөгжих, төлөвших, суралцах тав тухтай орчинг бүрдүүлэхэд хичээл зүтгэл гарган ажилласан УИХ-ын гишүүн Н.Оюундарьд тус цэцэрлэгийн удирдлагууд, эцэг, эхчүүд талархаж байгаагаа илэрхийллээ.
Ч.Отгонцэцэг
Холбоотой мэдээ