Азийн хөгжлийн банкны хамт олон Хөвсгөлд ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2015-09-09 14:43:47

Хөвсгөл аймагт Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгч Роберт Шоэллхаммэр тэргүүтэй албаны хүмүүс ажиллаж байна.

Тэрээр анх удаа Хөвсгөлд ирсэн бөгөөд тус аймгийн хөгжилд ямар хувь нэмэр оруулж болох талаар газар дээр нь танилцаж байгаа бөгөөд тогтвортой аялал жуулчлал хөгжүүлэх, хөдөө аж ахуйг хөгжүүлэх, эрүүл мэндийн салбар, тогтвортой ойн менежментийн төсөл, мал аж ахуй зэрэг салбаруудад хамтран ажиллах зорилготой гэнэ.

Төлөөлөгч нарыг аймгийн Засаг даргын орлогч М.Очирхуяг хүлээн авч уулзан хоймор нутгийн хөгжлийн төлөө хамтран ажиллах болсондоо талархалаа илэрхийлээд Мөрөн сум өдрөөс өдөрт өргөжин тэлж байна. Урин дулааны цагт Мөрөн сум үерт автах тохиолдол их бий. Өөрөөр хэлбэл Мөрөн сум доторх үерийн усыг зайлуулах асуудал тулгамдсан асуудлын нэг болоод байгааг онцлон хэлж байлаа. 1998-2002 онд Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар тус аймгийн Нэгдсэн эмнэлэгийн өргөтгөлийн барилга, 3 сумын хүн эмнэлэгийн барилга, тоног төхөөрөмж зэргийг 3 орчим сая долларын өртөгтэйгээр гүйцэтгэж байжээ.  

Б.Гантуяа

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд