"Гэмт хэрэг зөрчилгүй хамт олон" аян дүнгээ гаргалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-07-27 15:01:08
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын хэмжээнд өрнөсөн "Гэмт хэрэг зөрчилгүй хамт олон" аянд  аймгийн Нийтийн номын сангийн хамт олон тэргүүллээ. Сүхбаатар сумын ИТХ-ын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газартай хамтран зохион байгуулсан энэхүү аянд Сүхбаатар сумын төрийн болон төрийн өмчит 12 аж ахуйн нэгж, байгууллага оролцсон байна.
Сүхбаатар сумын хэмжээнд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, ажлыг эрчимжүүлэх, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд нутгийн удирдлагын байгууллага, төрийн захиргаа, аж ахуйн нэгж, байгууллагуудын идэвх оролцоог нэмэгдүүлэх, иргэд олон нийтийн хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, гэмт хэрэг зөрчлийн хэмжээг бууруулах зорилго бүхий энэхүү аян хоёр сарын турш үргэлжлэн явагдсан юм. Энэхүү аяны хүрээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар төрийн бодлого шийдвэр, холбогдох хууль тогтоомж, хөтөлбөрүүдийг сурталчлан таниулах, алба хаагч, ажилтнуудын эрх зүйн боловсрол, мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр иргэдэд мэдээлэл, сургалт, сурталчилгаа хийсэн нь нэлээд үр дүнд хүрчээ. Мөн энэ хугацаанд байгууллагууд “Гэмт хэрэг зөрчилгүй хамт олон” болох хөдөлгөөн өрнүүлж, энэ чиглэлээр байгууллагынхаа хэмжээнд уриалга гарган хэрэгжүүлж ажилласан байна. Ингээд аян дүгнэхэд аймгийн Нийтийн номын сангийн хамт олон тэргүүлж, дэд байрт аймгийн Нэгдсэн эмнэлэгийн хамт олон, гутгаар байрт "Сэлэнгэ үйлчилгээ" ОНӨААТҮГ–ын хамт олон тус тус шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнуулжээ.
Ч.Отгонцэцэг
Холбоотой мэдээ