В.Путиныг шулуун шударга хүн гэж үзэж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-07-26 16:06:04
МОСКВА. /ТАСС/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг шулуун, шударга хүн гэж үзэж байгаагаа Арменийн Ерөнхий сайд Никол Пашинян “Эхо Москвы" радиод ярилцлага өгөх үеэрээ мэдэгджээ.
 
“Би түүнийг хэцүүхэн хүн гэж төсөөлж байсан учир хожим маш шулуун, шударга зантай хүн болохыг нь мэдэхэд тун таатай байсан. Москва хотод хийсэн айлчлалынхаа дараа манай хоёр улсын харилцаанд бүх зүйл нь ойлгомжтой тодорхой байх ёстой гэж би мэдэгдсэн. Энэ нь бид бүх зүйлд санал нэгдэж, бие биедээ чин сэтгэлээсээ үнэнч шударга хандана гэсэн үг юм. Хоёр хүн нүүр тулан уулзаж, чин сэтгэлээсээ шулуухан ярилцах нь хамгийн том нөхөрлөл гэж би боддог” хэмээн Пашинян ярьсан байна.   
Э.Аянзаяа 
Холбоотой мэдээ