Хуурамч дипломтой төрийн албанд шургалжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2015-09-09 14:28:11

Дорнод аймгийн Аудитын газраас аймгийн ЗДТГ болон Хэрлэн сумын ЗДТГ-т  Төрийн албан хаагчийн хүний нөөцийн бодлогын хэрэгжилтэд хийсэн аудитын шалгалтаар  хэд хэдэн ноцтой зөрчлүүд илэрчээ.

Тухайлбал Чойбалсан хотын  орлогч дарга Т.Энхтөр, төрийн сангийн ахлах нягтлан бодогч Г. Алтантогос, хот тохижилтын мэргэжилтэн Ганбаатар, аймгийн ЗДТГ-ын төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн Ч. Сүхчулуун  нарын диплом шаардлага хангахгүй буюу магистрын дипломууд нЬ хуурамч болох нь тогтоогджээ. Иймдэ дээрхи хүмүүсийн дипломыг хүчингүй болгохыг Аудитын газраас шаардсан албан бичгийг холбогдох яаманд хүргүүлжээ.

Б.Туяа

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд