Оны эхний зургаан сарын статистик мэдээг танилцууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2018-07-18 17:00:12
 Увс /МОНЦАМЭ/. Аймгийн нийгэм эдийн засгийн байдлын 2018 оны эхний 6 сарын мэдээг аймгийн Статистикийн хэлтсээс танилцуулаа. Оны эхний 6 сард аймгийн хэмжээнд 914 эх амаржиж, 921 хүүхэд төрж, нас баралт 231 болсон байна. Нялхсын эндэгдэл эхний 6 сард 16 гарсан нь өнгөрсөн жилийн мөн үеэс нэг гаралтаар их байна. Тэрчлэн, 1-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 5 гарсан ба өнгөрсөн оны мөн үеэс 2 хүүхдээр өсчээ.
Эдийн засгийн голлох салбар болох аж үйлдвэрийн салбарт оны эхний 6 сард оны үнээр 6.5 тэрбум төгрөгийн нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэж 6.9 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн нь өнгөрсөн оны мөн үеэс үйлдвэрлэлт 43.8 хувиар, бүтээгдэхүүний борлуулалт 41.3 хувиар өссөн байна. Харин соёл урлагийн салбарын үйлчилгээний хувьд аймгийн “Ойрад” хөгжимт драмын театр 34 мянган хүнд 100 орчим тоглолтоор үйлчилж ажилласан бол Орон нутгийг судлах музей 5.2 мянган хүнд,Төв номын сан 3.5 мянган байнгын уншигч, 30.1 мянган иргэдэд 36.3 мянган номоор үйлчилжээ.
Б.Батхүү
Холбоотой мэдээ