Мөнгөний нийлүүлэлт 3.8 их наяд төгрөгөөр нэмэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2018-07-18 13:59:38
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр мөнгөний нийлүүлэлт энэ оны эхний хагас жилийн байдлаар 17.3 их наяд төгрөг болоод байна.
Энэ үзүүлэлтийг өнгөрсөн оны зургадугаар сарын эцсийн байдалтай харьцуулбал 3.8 их наядаар нэмэгдээд байна. Нийт хадгаламж өнгөрсөн сарын эцэст төгрөгийнх 9.3 их наяд, валютынх 2.5 их наяд байна. Өнгөрсөн оны мөн үед төгрөгийн хадгаламж 7.1 их наяд, валютынх 2.3 их наяд төгрөг байв.
Өнгөрсөн оны зургадугаар сарын эцсийн байдлаар 3.3 хувь байсан инфляцийн түвшин энэ оны зургадугаар сарын эцсээр 7.2 хувь болж нэмэгдээд байна. Сарын өөрчлөлт 0.5 хувьтай байна. Үүнийг сүүлийн таван жилийн зургадугаа сарын эцсийн байдлаар авч үзвэл хамгийн их өсөлт болоод байгаа бөгөөд 2014 оны зургадугаар сарын эцэст 0.6 буюу хамгийн их бууралттай байв. Үнийн ерөнхий түвшний өөрчлөлтийг харуулах инфляцийг хэрэглээний бараа, үйлчилгээний индекс (ХҮИ), “хувь”-иар илэрхийлдэг.
Б.Болд
Холбоотой мэдээ