Долдугаар сарын 10-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2018-07-10 08:53:22
10.00 цагт ХНХЯ-нд Монгол Улсын ХНХЯ, БНСУ-ын Хүний нөөцийг чадавхижуулах төвийн хооронд Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурна. Утас: 91915340, 88844482

10.00 цагт Жанжин Д.Сүхбаатарын талбайд Төрийн далбааны өдөрт зориулсан хүндэтгэлийн ажиллагаа, цэргийн ёслолын жагсаал болно.

10.00 цагт НЗДТГ-т Төрийн дээд одон, медаль гардуулах ёслол болно.

12.00 цагт Стандарчилал, хэмжил зүйн газарт Чанарын удирдлагын тогтолцоо - ISO 9001:2015 олон улсын стандартын гэрчилгээг нийслэлийн Амгалан амаржих газарт гардуулах ёслол болно.

13.30 цагт “Шангри-Ла” зочид буудалд Монгол, ОХУ, БНХАУ-ын Аялал жуулчлалын сайд нарын хурал үргэлжилнэ.

Үндэсний их баяр наадмын хүрээнд 

08.00 цагт Хүй долоон худагт Хязаалан насны морьдын уралдаан болно.

08.00 цагт Шагайн асарт Шагайн харвааны хэсгийн харваа болно.

08.30 цагт Сурын талбайд Үндэсний сурын хана харвааны эхэн өрөг эхэлнэ.

11.00 цагт Монголын Урчуудын эвлэлийн хорооны үзэсгэлэнгийн танхимд “Монголын сайхан орон” шилдэг бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт болно.

13.00 цагт Сүхбаатарын талбайд Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ёслол болно.

14.00 цагт Жанжин Д.Сүхбаатарын талбайд “ДЭЭЛТЭЙ МОНГОЛ” наадам болно.

14.00 цагт Хүй долоон худагт Шүдлэн  насны морьдын уралдаан болно.

20.00 цагт Жанжин Д.Сүхбаатарын талбайд Монгол Улсын Төрийн тугийг цэнгүүлэх ёслол болно.

Холбоотой мэдээ