“Дээлтэй Өвөрхангайчууд” ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-07-05 07:09:25
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Үндэсний их баяр наадмын хүрээнд “Дээлтэй Өвөрхангайчууд” ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа болно.
Монгол үндэстний өв уламжлалаа дээдлэн хүндэтгэх, ардын зан заншил, өв соёлоороо бахархах, үндэсний дээл хувцсаа зөв өмсөж хэрэглэхийг иргэд, олон нийтэд сурталчлах зорилготой уг арга хэмжээ 7 дугаар сарын 10-ны 12 цагт баяр наадмын талбайд болох аж.
Оролцогчдоос “Хамгийн сайхан үндэсний хувцастай албан хаагчид бүхий байгууллага, аж ахуйн нэгж”, “Хамгийн сайхан үндэсний хувцастай иргэдтэй баг”, “Хамгийн сайхан үндэсний хувцастай хүүхэд”, “Хамгийн сайхан үндэсний хувцастай шилдэг хос” гэсэн төрлөөр шалгаруулж, 50.000-500.000 хүртэлх мөнгөн шагналаар шагнах юм. Зохион байгуулагчаар аймгийн баяр наадмыг зохион байгуулах Маркетинг, сурталчилгааны салбар хороо, Арвайхээр сумын Засаг даргын Тамгын газар ажиллаж байна.
Б.Батчимэг
Холбоотой мэдээ