Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирнэ

Лавлагаа
ariunzaya@montsame.mn
2015-12-07 08:51:39

Өнөөдөр аргын тооллын арванхоёрдугаар сарын 07. Даваа гараг. Билгийн тооллын XVII  жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн Өвлийн тэргүүн сарын улаагчин гахай сар 26. Сумъяа гараг. Тэргүүн дагуул одтой, 5шар мэнгэтэй улаагчин могой өдөр.

Өдрийн барилдлага Хүчин төгсөх. Шүтэн барилдлага Мунхрахуй. Өдрийн наран 8 цаг 40 минутад мандан, 17 цаг 10 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.

Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба сүм дуганыг сэргээх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Их цасан буух улирал 20 цаг 05 минутад эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирнэ.

Холбоотой мэдээ