“Монголын нэг өдөр” соёлын наадмаар нүүдэлчдийн өвийг таниулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2018-07-02 16:09:38
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын нүүдэлчний өв соёл, ардын урлагийг гадаад дотоодод сурталчлах, наадмын соёлын үйлчилгээ, соёл урлагийн арга хэмжээний хүрээг өргөтгөх зорилготой “Монголын нэг өдөр” соёлын наадам энэ сарын 11,12-нд Хүй долоон худагийн Монгол наадам цогцолборт болно.

Энэ удаагийн соёлын наадмыг СУИС, Монголын Урлагийн Зөвлөл /МУЗ/ хамтран зохион байгуулах бөгөөд Рио Тинто компани ивээн тэтгэж, Монгол наадам цогцолбор ОНӨТҮГ, ХААН Банк, Чингэлтэй дүүргийн ЗДТГ дэмжин шинэлэг агуулга, сонирхолтой хөтөлбөрөөр өргөжүүлэн, наадамчин олонд хүргэхээр ажиллаж байна.
Соёлын наадам нь анх 2008 онд СУИС-ийн багш, оюутнууд, БНСУ-ын МЕТАА компанийн зөвлөх, МУЗ-ийн ажиллагсад, уран бүтээлчдээс бүрдсэн 300 гаруй хүн сайн дурын үндсэн дээр зохион байгуулж ирсэн бөгөөд өдгөө Монголчуудын хүсэн хүлээсэн наадам болоод байгаа юм.
Наадамчин олон, гадаадын зочид гийчид энэ үеэр хурдан морины уралдаан сонирхохын зэрэгцээ соёлын наадмаар зочилж, үндэсний өв соёл, уламжлалт гар урлалаас суралцах, язгуур урлагийн тоглолт үзэх боломжтой.
 
Ж.Болор
Холбоотой мэдээ