Улаанбаатарт 8-10 хэм хүйтэн байна

Лавлагаа
ariunbold@montsame.mn
2015-12-06 12:57:45

Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Баруун зүгийн нутгийн баруун, говийн нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна.

Бусад нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, Алтайн уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын сав газраар 12-17 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар 8-13 хэм, говийн бүс нутгийн баруун хэсгээр 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн, бусад нутгаар 4-9 хэм  хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ:  Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 8-10 хэм хүйтэн байна.

Холбоотой мэдээ