Д.Трамп ОХУ-ын ерөнхийлөгчтэй зэвсэглэлээр хөөцөлдөх асуудлыг хэлэлцэх төлөвтэй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-06-30 13:45:58
МОСКВА./АиФ/.АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай уулзах үеэрээ зэвсэглэлээр хөөцөлдөх асуудлыг хэлэлцэх бодолтой байна гэж Цагаан ордны хэвлэлийн алба мэдээлжээ.

Д.Трамп хэлэхдээ “Бид дэлхий дахины тухай ярилцах болно. Зэвсэглэлд хэдэн сая ам.долларыг хэмнэх талаар ч хэлэлцэж магадгүй. Орос болон Хятадтай харилцаагаа сайжруулах нь сайн хэрэг гэж би бодож байна” гэжээ.

Түүнчлэн тэрбээр энэ уулзалтын үеэр Украин, Сири дэх асуудал хийгээд АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Орос улс хөндлөнгөөс оролцсон гэх асуудлыг хэлэлцэнэ гэдгээ илэрхийлсэн байна.

Д.Трамп, В.Путин нарын уулзалт 7 дугаар сарын 16-нд Финландын Хельсинки хотод болно.
Э.Аянзаяа 
Холбоотой мэдээ