Ардчиллыг бэхжүүлэх алхмуудыг авч хэрэгжүүлэхийг Турк улсад уриалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-06-26 11:19:33
ВАШИНГТОН. /ТАСС/. Ардчиллыг бэхжүүлэх алхмуудыг авч хэрэгжүүлэхийн зэрэгцээ цаашид хоёр улсын эрх баригчдын дунд байгаа санал зөрөлдөөнтэй асуудлуудыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулахыг АНУ Турк улсад уриалж байна гэж Цагаан ордны хэвлэлийн албаны нарийн бичгийн дарга Сара Сандерс сэтгүүлчдэд зориулсан хэвлэлийн бага хурал дээр мэдэгджээ.
 
Түүний ярьж байгаагаар, одоогоор Цагаан ордонд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган нарын утсаар ярих асуудлыг зохион байгуулж байгаа аж.
 
Турк улсад хугацаанаас нь өмнө явуулсан ерөнхийлөгчийн болон парламентын сонгууль энэ сарын 24-нд болсон билээ. Ерөнхийлөгчийн сонгуульд Т.Эрдоган итгэл төгс ялалт байгуулсан юм.
Э.Аянзаяа 
Холбоотой мэдээ