Чуулган хаалттай горимд хуралдаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2018-06-21 18:08:56
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Банкийг дахин хөрөнгөжүүлэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцэхээр чуулганы хуралдаан хаалттай горимд шилжлээ.

Банктай холбоотой тоо, баримтууд яригдах учраас хаалттай хэлэлцэх учиртай гэдгийг гишүүд хэлж байсан юм. Тус хууль батлагдсанаар банкуудыг дахин хөрөнгөжүүлэх эрх зүйн шинэ орчин  бий болох аж. Өөрөөр хэлбэл, банкуудад өөрийнх нь хөрөнгө дутагдах үед яаж эрх зүйн санхүүжилт үзүүлэх вэ гэдгийг тодорхой болгох юм байна. Арилжааны банкуудад 500 тэрбум гаруй төгрөгийн өөрийн хөрөнгийн дутагдал байгаа гэдэг. Энэ дутагдлыг хэрхэн нөхөх төлөвлөгөөг банкуудаас Монголбанкинд ирүүлжээ.

Үүнээс өмнө нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланг хэлэлцсэн юм. 
Н.Туяа
Холбоотой мэдээ