Өмнөговь сумын хүүхдүүд чууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ
erdenechimeg@montsame.mn
2015-12-04 14:27:01

Увс аймгийн Өмнөговь сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр болон сумын 2015 оны нийгэм, эдийн засгийн зорилтод тусгагдсаны дагуу “Ирээдүй бидний нүдээр” хүүхдийн 3-р чуулганыг өнгөрсөн сарын 28-нд сумандаа зохион байгуулсан байна.

Хүүхдийн дуу хоолойг сонсох, тэдний хүсэл мөрөөдлийг биелүүлэх, сумын албан байгууллага аж ахуйн нэгжүүд хүүхдийн сайн сайхны төлөө аливаа үйлийг бүтээх зорилгоор сүүлийн гурван жил дараалан зохион явуулж буй энэхүү хүүхдийн чуулга уулзалтаар Өмнөговь сумын хүүхэд багачуудын өмнө тулгамдаж байгаа асуудлуудыг хөндөн ярилцсан байна. Энэ үеэр хүүхэд багачуудыг үргэлж дэмжин ажилласаар ирсэн Г.Батбаярыг “Хүүхдэд ээлтэй бизнесмен”-ээр, 10-р ангийн сурагч Л.Мөнхтөрийг “Спортлог сурагч”-аар, 9б ангийн сурагч Д.Ганчимэгийг “Тэргүүний сурагч”-аар, 7в ангийн сурагч Ё.Бадамгаравыг “Авъяаслаг сурагч”-аар шалгаруулан Сумын хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн бөгөөд Засаг дарга Р.Төмөрчөдөр шагналыг нь гардуулан өгсөн байна.

Чуулга уулзалтыг Өмнөговь сумын ЗДТГ, Ахлах сургууль хамтран зохион байгуулсан байна.

Увс аймаг Б.Батхүү

Холбоотой мэдээ