Зэрлэг ан амьтдад давс, мараа хүргэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2018-06-13 20:26:09
Увс /МОНЦАМЭ/. Увс нуурын ай савын УТХГНХЗ-ны дарга Б.Одсүрэн, тус Хамгаалалтын захиргааны Хүрээлэн буй орчны бохирдол, хог хаягдал, химийн хорт элемент хариуцсан ажилтан Б.Бат-Үйлс, жолооч Ц.Цэрэндагва, байгаль хамгаалагч Д.Батням нар “Өмнө-Отор” нөхөрлөлийн гишүүдтэй хамтран Түргэн уулын Дархан цаазат газрын Гоожуурын хүрхрээ хэсгийн газар нутагт ан амьтдад биотехникийн арга хэмжээ авч давс, мараа тавилаа.

Тэд машин очих боломжгүй газруудад мориор 6 км, явганаар 2,5 км явж, нийтдээ 400 кг давс байрлуулсан байна. Тэрчлэн, 120 кг давсыг тухайн газар нутгийг хариуцан ажилладаг байгаль хамгаалагч Д.Батнямд хүлээлгэн өгчээ. Үүнээс гадна “Өмнө-Отор” нөхөрлөлийн гишүүд, орчны бүсийн малчид, Ховд сумын Засаг дарга нартай уулзаж Өмнө-Отор ууланд хайгуул хийхтэй холбоотой асуудлаар санал бодлоо солилцсон байна.
Б.Батхүү
Холбоотой мэдээ