Амьдралын боломж тааруу өрхүүдэд өргөө цагаан гэр өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2018-06-13 17:47:48
Өмнөговь /МОНЦАМЭ/ Даланзадгадын амьдралын боломж тааруу 10 өрхөд  өргөө цагаан гэр өглөө. Өмнөговь аймгийн Засаг даргын  “Бид хамтдаа”  үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд иргэдэд гэр олгох ажлыг өнөөдөр зохион байгууллаа.
Тухайн үйл ажиллагааныхаа хөтөлбөртэйгөө уялдуулан "Өрх гэр бүлийн хөгжлийг дэмжих хөтөлбөр"-ийг хэрэгжүүлж гэр бүлүүд рүү чиглэсэн олон талт ажлуудыг хийж байгаа билээ. Олон хүүхэдтэй, өрх толгойлсон эмэгтэй, хөдөлмөр эрхлэх боломжгүй, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ амьдрах орчин нөхцлийг сайжруулахад чиглэсэн энэхүү ажлын үр дүнд он гарсаар 10 өрх ийнхүү өргөө цагаан гэртэй боллоо. Аймгийн ЗДТГ-т гэр олгохыг хүссэн олон арван хүсэлт ирдэг ч бүгдэнд нь олгох боломжгүй учир зайлшгүй шаардлагатай буюу гэр орон нь шатсан өөрийн гэх оронгүй иргэдэдээ нэн тэргүүнд ийн гэр олгодог байна. Мөн цаашид энэ ондоо дахин шаардлагатай айл өрхүүддээ гэр олгох юм байна. Өнгөрсөн онд 32 өрхөд гэр өгсөн юм. 
Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ