Програм хангамжийн экспортын хэмжээ ихээхэн нэмэгджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ДАЛИАНЬ. /Синьхуа/. БНХАУ-ын програм хангамжийн экспортын хэмжээ 2017 онд 37.5 тэрбум ам.долларт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 9.7 хувиар өссөн үзүүлэлт болсон тухай тус улсын Худалдааны яамнаас мягмар гарагт гаргасан эдийн засгийн тайланд мэдээлсэн байна.
“Синьхуа” агентлагийн мэдээлснээр, нийт үнийн дүнгийн тэн хагастай тэнцэх буюу 18.9 тэрбум ам.долларын экспортыг АНУ, Европын Холбоо болон Япон улс руу хийсэн байна. Хятадын програм хангамжийн экспорт 2012 оноос хойш хурдацтай өсч байгаа аж.

Эдийн засгийн уг тайланд, Хятад улс үндсэн болон хөгжүүлэлтийн програм хангамжийг хөгжүүлэх тал дээр дутагдалтай байгааг онцлон тэмдэглэсэн бөгөөд үйлдвэрлэлийн зардлын өсөлт болон эрсдлийн хэмжээ нэмэгдсээр байгааг дотоодын програм хангамжийн компаниудад анхааруулжээ.
Э.Хулан