“Нормандын дөрвөл”-ийн гадаад хэргийн сайд нар хоригдлуудыг чөлөөлөх асуудлыг хэлэлцжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР 
                                                                    
	БЕРЛИН. /РИА Новости/. Берлин хотод болсон “Нормандын дөрвөл”-ийн Гадаад хэргийн сайд нарын яриа хэлэлцээний үеэр тус хэлэлцээнд оролцогч талууд хоригдлуудыг чөлөөлөх болон хүмүүнлэгийн асуудлуудыг хэлэлцсэн байна. Энэ тухай ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров сэтгүүлчдэд мэдэгджээ.
	 
Уулзалтын үеэр Украины Гадаад хэргийн сайд Павел Климкинтэй нүүр тулан харилцан яриа өрнүүлснээ С.Лавров мөн тэмдэглэсэн байна.
	 
“Нормандын дөрвөл”-ийн Гадаад хэргийн сайд нарын уулзалт өчигдөр болсон юм. Таван цаг үргэлжилсэн яриа хэлэлцээний үеэр сайд нар Донбассын аюулгүй байдлыг хангах, Минскийн тохиролцоог хэрэгжүүлэх явц хийгээд НҮБ-ын энхийг сахиулагчдыг байрлуулах хэтийн төлөвийг хэлэлцсэн аж.
Уулзалтын үеэр Украины Гадаад хэргийн сайд Павел Климкинтэй нүүр тулан харилцан яриа өрнүүлснээ С.Лавров мөн тэмдэглэсэн байна.
“Нормандын дөрвөл”-ийн Гадаад хэргийн сайд нарын уулзалт өчигдөр болсон юм. Таван цаг үргэлжилсэн яриа хэлэлцээний үеэр сайд нар Донбассын аюулгүй байдлыг хангах, Минскийн тохиролцоог хэрэгжүүлэх явц хийгээд НҮБ-ын энхийг сахиулагчдыг байрлуулах хэтийн төлөвийг хэлэлцсэн аж.
	Э.Аянзаяа 
                
                
                 Улаанбаатар
        Улаанбаатар
         
		 
  
  
  
  
         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 																								
				
             
                    