Иргэдийн Төлөөлөгчид “Нийгмийн үйлчилгээг-Танд” аянд нэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
erdenechimeg@montsame.mn
2015-12-03 14:56:59

Дархан-Уул аймгийн Засаг даргын санаачилгаар “Нийгмийн үйлчилгээг-Танд” аян өрнөж энэ хүрээнд орон сууцны орц хонгилд хоног төөрүүлдэг иргэдэд түр хоноглох болон хүчирхийлэлд өртсөн иргэдийг түр асрамжлах байрыг байгуулахаар ажиллаж байна.

Дархан хотын унаган охин Б.Ариунаа тус байрыг байгуулах ажлыг өөрийн санаачлагаар гардан хийж байгаа. Уг байрын бий болгохыг дэмжиж аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Мөнхбат, Г.Батбаяр, Н.Лхагвасүрэн, Д.Дэлгэрбаяр, Б.Батжаргал, Ч.Баярцэцэг, Д.Амгалан, О.Баттулга, Р.Эрдэнэбаяр нарын нэр бүхий найман төлөөлөгч 300 мянган төгрөгийн хандив цуглуулснаа санаачлагчид гардууллаа. Түүнчлэн Дархан сумын нэг, гуравдугаар багийн нутаг дэвсгэрт ажилладаг эмийн сангууд нэгдэж стандартын эмийн сангийн багц бүтээгдэхүүнийг мөн үеэр гардуулж өгөв.

                                                                                                                                                         Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ