Путиний айлчлал хоёр талын харилцааг шинэ түвшинд гаргана
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
БЭЭЖИН. /Синьхуа/. Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын зургадугаар сарын 8-10-нд болох дээд хэмжээний уулзалтын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний БНХАУ-д хийх төрийн айлчлал хоёр талын харилцааг шинэ шатанд гаргана хэмээн Хятад улс найдаж байгаа тухай тус улсын Гадаад хэргийн яамны хэвлэлийн нарийн бичгийн дарга мягмар гарагт мэдэгдснийг “Синьхуа” агентлаг уламжлав.
Хэвлэлийн албаны ажилтан Хуа Чунинь хэлэхдээ "Энэхүү айлчлал нь Ерөнхийлөгч Путин дахин сонгогдсноос хойш манай улсад хийж буй анхны айлчлал бөгөөд хоёр улсын төрийн тэргүүн нарын хувьд энэ оны анхны уулзалт болох юм" гэжээ.
“Уг айлчлалын үеэр Хятадын дарга Си Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Путин нар өргөн хүрээг хамарсан яриа хэлэлцээ өрнүүлж, хэвлэлийн бага хурал хийлгэж, хоёр талын баримт бичгүүдэд гарын үсэг зурах ёслолд оролцож, хоёр талын харилцааны асуудал болон гол гол салбаруудад хамтран ажиллах тухай хийгээд олон улсын тулгамдсан асуудлуудын талаар санал солилцоно” гэж Хуа Чунинь мэдэгдсэн байна.

Э.Хулан