Улаанбаатарт 30-32 хэм дулаан байна

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2018-06-01 08:05:08
Иргэдийн анхааралд: Өнөөдөр нутгийн зүүн хагаст 30 хэмыг давж аагим халуун байх тул наршилт болон болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
 
2018 оны 6 дугаар сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн төв хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруун хойноос, зүүн хагаст баруун өмнөөс секундэд 7-12 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр сэрүүсч 10-15 хэм, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн баруун хэсэг, Хараа, Ерөө, Туул голын хөндийгөөр 27-32 хэм, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн зүүн хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 33-38 хэм, бусад нутгаар 21-26 хэм дулаан байна.
 
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, үдээс хойш зарим үед секундэд 15-17 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. 30-32 хэм дулаан байна.
Холбоотой мэдээ