Монгол Улсын гадаад бодлогын талаарх мэдээллийг хаалттай горимоор сонсч байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2018-05-30 15:24:04
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 15.21 цагт 51.3 хувийн ирцтэй эхэллээ.

Хуралдааны эхэнд УИХ-ын дарга М.Энхболд хэлэлцэх асуудлын жагсаалтыг таван асуудал хэлэлцэхээр төлөвлөснийг танилцуулав. Мөн тэрбээр баасан гараг буюу ирэх сарын 01-нд бүх нийтийн амралтын өдөр тохиож байгаа тул чуулганы нэгдсэн хуралдааныг өнөөдөр хуралдуулахаар товлосныг дурьдсан юм. Хэлэлцэх асуудлын жагсаалттай холбогдуулан санал хэлэх гишүүн байсангүй.

Ийнхүү чуулганаар Монгол Улсын гадаад бодлогын талаарх Засгийн газрын мэдээллийг сонсч байна. Уг мэдээллийн үеэр Монгол Улсын төрийн нууцтай холбоотой асуудлуудыг ярих тул чуулганы хуралдаан хаалттай горимд шилжлээ.

Ч.Ариунболд 
Холбоотой мэдээ