Элэг шилжүүлэн суулгах 50 дахь хагалгаа амжилттай боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
gantuya@montsame.mn
2018-05-26 12:49:11
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УКНТЭ-ийн баг элэг шилжүүлэн суулгах 50 дахь хагалгааг өнөөдөр өглөө 04.00 цагт амжилттай дуусгажээ.

2011 оноос элэг шилжүүлэн суулгах бэлтгэлээ базааж ирсэн тус эмнэлэгт одоо элэг шилжүүлэн суулгах хоёр баг бэлэн болжээ. Өөрөөр хэлбэл ийм хагалгааг хоёр зэрэг хийх боловсон хүчин бэлтгэгдсэн гэсэн үг аж. Элэг шилжүүлэн суулгах 50 хагалгааны эхний 30 хагалгааг тус эмнэлгийнхэн БНСУ-ын эмч нартай хамтран хийсэн бол сүүлийн 20 хагалгааг бие даан хийжээ.

Тус эмнэлэг цаашид эрхтэн шилжүүлэн суулгах үндэсний төв болохоор төлөвлөж ажиллаж буй бөгөөд зүрх, нойр булчирхай шилжүүлэн суулгахаар төлөвлөн бэлтгэлээ ханган ажиллаж байгаа юм байна. Зүрх шилжүүлэн  суулгах  хагалгааг Шастины нэрэмжит III эмнэлгийн эмч нартай хамтран хийхээр ажиллаж буй бөгөөд өнгөрсөн хугацаанд бөөр шилжүүлэн суулгах 160, чөмөг  шилжүүлэн суулгах 11 хагалгааг хийжээ.
Н.Туяа
Холбоотой мэдээ