“Нэкст электроникс”-ийн азтанууд тодорлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД“Нэкст электроникс” ХХК саяхан 6 жилийн ойгоо тэмдэглэж, Дорнод салбарын үйлчлүүлэгчдийн дунд зарласан азтануудаа тодруулж зургаан хүн ухаалаг утасны эзэд боллоо.
Ойгоо угтаж тус хамт олон хэрэглэгч үйлчлүүлэгчдийнхээ дунд бэлэг, сугалаат худалдан авалтыг явуулсан юм. Зургаан жилийн турш үнэнч найдвартай үйлчлүүлэгч нь байж чадсан азтанууддаа баяр хүргэж талархлаа илэрхийлэв.
“Нэкст электроникс”-ийнхэн 2009 оноос хойш дэлхийн цахилгаан барааны технологийг хэрэглэгчдэдээ цаг алдалгүй өргөн сонголттойгоор хүргэж чадсан хамт олон юм. Үйлчлүүлэгчдийнхээ эрэлт хэрэгцээг өргөн сонголттойгоор хангаж чаддаг нь маркетингийн цогц бодлого гэдгийг олон үйлчлэгч онцолж байсан.
Тус компанийн Дорнод салбарын худалдааны зөвлөх О.Баттулга “Манай компани дэлхийн нэртэй брэндүүдийн шинэ бараа бүтээгдэхүүн, шинэ техник технологийг худалдаалах албан ёсны эрхтэй гэдгээрээ олонд хэдүйн танил болж чадсан. Заавал хотынхон гэлгүй хөдөө орон нутгийнхан цаг алдалгүй гэр ахуйн цахилгаан бараа, компьютерийн үйлчилгээг авах бүрэн боломжтой болж түүний “гүүр” нь болж ажиллаж байгаадаа баяртай байна” гэж байлаа.
Б.Туяа