Сумаас төрсөн заан цолтонгууддаа хүндэтгэл үзүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ аймгийн Цагааннуур сумаас төрөн гарсан ахмад заан цолтонгууддаа хүндэтгэл үзүүлэх үндэсний бөхийн барилдааныг энэ сарын 28-ны өдөр Цагааннуур суманд зохион байгуулжээ.
Хүндэтгэлийн арга хэмжээнд зориулсан үндэсний бөхийн барилдаанд 32 бөх барилдсанаас аймгийн арслан Б.Баатарцол түрүүлж, аймгийн заан М.Баярмандах үзүүрлэжээ. Мөн арга хэмжээний өсвөрийн бөхийн барилдаанд 20 бөх барилдсанаас Цагааннуур сумын өсвөрийн залуу бөх Б.Балжинням түрүүлж, Мандал сумын бөх н.Шинэбаяр үзүүрлэсэн байна.
Энэ үеэр Баатар ван Наваан Юндэнгийн номын нээлт тохиож, Алтай болон LORD хамтлагийн тоглолт зохион байгуулагджээ.
Сэлэнгэ аймаг. Ч.Отгонцэцэг