Олон улсын хамтын нийгэмлэг Арменид туслахад бэлэн байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-05-24 12:11:55
ЕРЕВАН. /РИА Новости/. Олон улсын хамтын нийгэмлэг Арменид санхүүгийн томоохон дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна гэж тус улсын Ерөнхий сайд Никол Пашинян мэдэгджээ.

Тэрбээр хэлэхдээ “Олон улсын хамтын нийгэмлэг бидэнтэй яриа хэлэлцээ хийх үеэрээ манай улсад санхүүгийн ихээхэн хэмжээний дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэнд баяртай байна. Бид тусламжийг үр дүнтэй ашиглах бодит алхмуудыг хэлэлцэх хэрэгтэй. Гэсэн хэдий ч зөвхөн гадны санхүүжилтэд найдаж болохгүй. Манай улсад ихээхэн нөөц байгаа хэдий ч дийлэнх нь нуугдмал байдалд орсон болон оффшорт ч байж магадгүй юм. Хэдий хэмжээгээр, ямар тусламж авахаа бид сонгох боломжтой. Энэ асуудалд бид аль болох зохистой, нухацтай хандана гэдэгт итгэж байна” гэжээ.
Э.Аянзаяа 
Холбоотой мэдээ