“Цахим бодлогын түр хороо”-г 26 гишүүнтэй байгуулах саналыг дэмжив
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Цахим бодлогын түр хороо” байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.
Дэлхий дахинд мэдээлэл харилцааны технологи ашиглан газар зүйн байршил, хүний амын тоо, эдийн засгийн боломжоос төдийлөн хараат бусаар хөгжиж эхэлсэн. Энэхүү загварыг ашиглан улсын эдийн засагт хөгжлийн шинэ гарц боломжийг үүсгэх, төрийн ажил, үйлчилгээг ил тод, шуурхай болгох, мэдээллийн аюулгүй байдлыг хангах, төрийн албыг цомхон чадварлаг шуурхай болгох санал дүгнэлт боловсруулах зорилго бүхий “Цахим бодлогын түр хороо” байгуулах зайлшгүй шаардлагатай хэмээн үзэж УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр нарын гишүүд уг тогтоолыг боловсруулсан байна. Түр хороог УИХ-ын гишүүн Г.Занданшатар, З.Нарантуяа, Л.Оюун-Эрдэнэ, Н.Учрал, Д.Цогтбаатар, Б.Энх-Амгалан, Ж.Энхбаяр гэсэн долоон хүний бүрэлдэхүүнтэй байгуулахаар тогтоолын төсөлд тусгасан. Гэвч хэлэлцүүлгийн явцад уг түр хороонд орж ажиллах саналыг хэд хэдэн гишүүнээс ирүүлсэн юм. Тиймээс байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Г.Тэмүүлэн, Ж.Мөнхбат, С.Бямбацогт зэрэг нийт 26 гишүүнийг түр хороонд ажиллуулах саналыг дэмжиж, чуулганд танилцуулах болов.

Ч.Ариунболд