“Их-20”-ийн орнуудын гадаад хэргийн сайд нарын уулзалт Японд болно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-05-22 12:30:39
БУЭНОС-АЙРЕС. /ТАСС/. “Их-20”-ийн орнуудын гадаад хэргийн сайд нарын уулзалт ирэх жилийн 11 дүгээр сарын 22-23-нд Японы Нагоя хотод болох аж. Энэ тухай Японы гадаад хэргийн сайд  Таро Коно мэдэгджээ.
 
“Их-20”-ийн орнуудын ээлжит даргалагч орон болохынхоо хувьд Япон улс олон улсын асуудлуудыг шийдвэрлэхэд  тэргүүлэх үүрэг гүйцэтгэхээ батлан харуулах бодолтой байна” гэж Тара Коно хэлсэн байна.

“Их-20”-ийн орнуудын дээд хэмжээний уулзалт 6 дугаар сарын 28-29-нд Осака хотод болно гэж өмнө нь Японы Засгийн газар мэдэгдэж байсан юм. Түүнчлэн сайд нарын уулзалтыг зохион байгуулах хэд хэдэн хотыг нэрлэжээ. “Их-20” орнуудын сангийн сайд нар болон төв банкны захирлуудын уулзалт  6 дугаар сарын 8-9-нд Японы Фукуока хотод болох аж.
Э.Аянзаяа 
Холбоотой мэдээ