Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр казах иргэдэд мэндчилгээ дэвшүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-05-18 09:27:25

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАНХ-ын дарга Н.Энхбаяр ислам шашинтнуудын ариун Рамадан сарыг тохиолдуулан казах иргэдэд мэндчилгээ дэвшүүлжээ.

Тэрбээр мэндчилгээндээ: "Монгол, казахын ард түмэн эртний түүхтэй, бие биенийхээ соёл, шашныг хүндэтгэж ирсэн сайхан уламжлалтай юм. Казахын ард түмэнд арван хоёр сарын хаан хэмээн нэрлэгдэж тэсвэр, тэвчээрийн бэлгэдэл, сүсэг бишрэлийн нотолгоо болсон ариун Рамадан сарын мэнд хүргэе. Улс орон маань амгалан тайван байж, ард түмний маань эв нэгдэл батжин бэхжих болтугай" хэмээжээ.

 Ө.Нурболат

 
Холбоотой мэдээ