Эмэгтэйчүүдийн чөлөөт сэлэлтийн төрөлд Америкийн тамирчин К.Ледеки дээд амжилт тогтоожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ayanzaya@montsame.gov.mn
2018-05-17 19:06:14
МОСКВА. /ТАСС/. АНУ-ын Индиана муж улсын Индианаполис хотын Пердью их сургуульд болж буй усанд сэлэлтийн тэмцээнд Америкийн тамирчин Кэти Ледеки “TYR pro Swim series” цувралын шатанд эмэгтэйчүүдийн 1500 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд дэлхийн дээд амжилт тогтоожээ.
 
Өдгөө 21 настай тамирчин К.Ледеки 15 минут 20,48 секундын үзүүлэлтээр тэргүүлсэн байна. Энэ төрөлд тус улсын тамирчин Эрика Салливан 49,4 секундээр хоёрт оржээ.
 
К.Ледеки өөрийн өмнөх дээд амжилтаа эвдсэн байна. 2015 онд тэрбээр Казанид болсон ДАШТ-д дээд амжилт тогтоож байжээ. 
Э.Аянзаяа 
Холбоотой мэдээ