Сурагчид эрчимжүүлсэн сургалтад хамрагдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2018-05-15 10:39:51
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн ЕБС-иудын 12 дугаар анги төгсөх сурагчдыг эрчимжүүлсэн сургалтад хамруулж байна. Энэхүү сургалтыг сүүлийн жилүүдэд тогтмол явуулж хэвшээд байгаа юм. Сургалт дөрөвдүгээр сарын 20-ноос эхэлж, ирэх сарын 9-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.
Төгсөх ангийн сурагчдыг өнгөрсөн өдрүүдэд монгол хэл, хими, математикийн хичээлээр сургалтад хамруулсан бол яг өнөөдрийн байдлаар физик, биологийн хичээлийн давтлага өгч байна. Тухайлбал, физикийн хичээлээр энэ сарын 15-16-нд Хан-Уул цогцолбор сургуульд, биологийн хичээлээр 12-13, 19-20-нд 8 дугаар сургуульд, англи хэлний хичээлээр 19-20, 26-27-нд 12 дугаар сургуульд, 19-23-нд  Дашбалбар сумын ЕБС-д тус тус хичээллэнэ гэж БСУГ-аас мэдээлэв.
Аймгийн ЗДТГ-аас дэмжлэг үзүүлдэг дээрх сургалтыг улс, аймгийн чанартай олимпиад, уралдаан тэмцээнд бэлдсэн шавь нар нь амжилттай оролцдог багш нар удирдан явуулж байна.
Дорнод аймгийн багш сурагчид сүүлийн дөрвөн жилийн турш элсэлтийн ерөнхий шалгалтын үнэлгээгээрээ улсад тэргүүлж байгаа юм.
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ