Парист хутгатай этгээд 1 хүнийг хөнөөж, 4 хүнийг шархдуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2018-05-13 09:43:27
ПАРИС. /Франс Пресс/. Хутгатай этгээд явган зорчигчид руу халдан нэг хүнийг хөнөөж, дөрвөн хүнийг шархдуулсан хэрэг урьд шөнө Францын нийслэл Парис хотын төвийн дүүрэгт гарсан тухай “Франс Пресс” агентлаг мэдээллээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, энэ хэрэг орон нутгийн цагаар бямба гарагийн 21:00 цагийн үед тус хотын Опера дүүрэгт гарсан байна. Сэжигтэн цагдаа нарт буудуулж, шархаа даалгүй амьсгал хураажээ.

Тус улсын прокуроруудын хэлснээр, сэжигтэн нь арабаар “Бурхан бол аугаа” гэж хашгирч байсан аж. Энэ хэргийг террорист халдлага мөн эсэхийг цагдаа нар тогтоохоор ажиллаж байна.

Лалын хэт давруу үзэлтнүүдийн “Лалын улс” бүлэглэлийн нөлөөнд автсан этгээдүүд сүүлийн жилүүдэд Францад нэг будаа халдлага үйлдсэн билээ. Тухайлбал, энэ оны гуравдугаар сарын 4-нд тус улсын өмнөд нутгийн Каркассон хотод “Лалын улс”-ын нэгэн гишүүн дөрвөн хүнийг буудан хөнөөсөн юм.

Г.Доржханд

Холбоотой мэдээ