АНУ болон Умард Солонгосын дээд хэмжээний уулзалт “Shangri-La” зочид буудалд болж магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-05-11 16:14:48
НЬЮ-ЙОРК. /ТАСС/. Ирэх сарын 12-нд Сингапурт болох АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон Ким Жөн Ун нарын уулзалт “Shangri-La” зочид буудалд болж магадгүй байгаа тухай “Bloomberg” агентлаг мэдээлэв.
 
Уулзалт болох газар одоохондоо тодорхойгүй байгаа хэдий ч “Bloomberg” агентлагийн хувилбараар “Shangri-La” зочид буудлыг уулзалт хийхэд тохиромжтой газар гэж үзэж байна. Ази-Номхон далайн бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаархи олон улсын бага хурлын хүрээнд тус зочид буудалд жил бүр цэргийн томоохон зүтгэлтнүүдийн уулзалт болдог байна.
Э.Аянзаяа 
Холбоотой мэдээ