УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2018-05-11 10:19:59
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 10.06 цагт эхэллээ.

Хуралдааны эхэнд УИХ-ын дарга өнөөдрийн чуулганаар гурван асуудал хэлэлцэхээр төлөвлөснийг танилцууллаа. Энэ үеэр О.Баасанхүү гишүүн ирэх сарын 01-нээс өмнө хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгох асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй гэсэн санал хэлсэн юм.

Хүүхдийн мөнгөний асуудлыг эхлээд Төсвийн байнгын хороо шийдвэрлэх ёстой бөгөөд үүний дараа чуулганаар хэлэлцэх дэгтэй гэдгийг С.Бямбацогт гишүүн тайлбарлав. Мөн тэрбээр, “Өнөөдөр 2019 онд Монгол Улсыг хөгжүүлэх томоохон хууль, тогтоолын төслүүдийг хэрэгжүүлнэ. 2019 онд нийгэм, эдийн засгийг хөгжүүлэхийн тулд олон хууль, тогтоолыг өөрчлөх шаардлагатай. Тиймээс Засгийн газар хууль, тогтоолын төслүүдээ нэн даруй боловсруулах ёстой” хэмээв.

Ийнхүү чуулганаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ.

Ч.Ариунболд
Холбоотой мэдээ