"Мазаалай парк"-д ариутгал, халдваргүйжүүлэлт хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2018-05-10 21:38:44

Баянхонгор /МОНЦАМЭ/. Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан ард иргэдийн хамгийн ихээр цугладаг газар болох “Эв Нэгдлийн Цэцэрлэгт Хүрээлэн-Мазаалай парк”-д ариутгал халдваргүйжүүлэлт хийжээ. Ийнхүү тус цэцэрлэгт хүрээлэн ирэх долоо хоногоос ажиллаж эхлэхээр болж байна.

Ариутгалын Виркон С хэмээх тус бодис нь гэдэсний бацил /савхан нян/, стафилококк, стрептококк, гар хөл амны өвчний үүсгэгч 31 төрлийн бактерийн овог, 58 төрлийн вирус, зургаан төрлийн мөөгөнцрийг 99.99 хувь устгадаг аж. Вирконы уусмал нь халдваргүйжүүлэлтийн явцад металл багажид зэврэлт өгөхгүй, ямар нэгэн цайруулах үйлчилгээ үзүүлэхгүй, хүрээлэн буй орчин, хүн, малд ямар нэг гаж нөлөөгүй бодис юм байна.

Баянхонгор аймгийн Хот тохижилт үйлчилгээний газрын захиалгаар Хүнс, хөдөө аж ахуйн газраас ажлын хэсэг гарч, тус ариутгал хийжээ. 

                                                                                                                                  Б.Мөнхзул

Холбоотой мэдээ