Шаталсан сургалтад амжилттай оролцсон 10 багш БНХАУ-д туршлага судална

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2018-05-10 10:34:32
oyuka_hu@yahoo.com
Орхон /МОНЦАМЭ/ “Би залуу багш” шаталсан сургалтад хамрагдсан 100 багшаас амжилттай суралцсаныг нь аймгийн ЗДТГ-аас БНХАУ-руу туршлага судлах эрхээр шагналаа.
 
Уг сургалтын зорилго нь  нэгээс таван жил ажиллаж байгаа багш нарын мэдлэг, ур чадвар, заах аргазүйг дээшлүүлэхэд чиглэсэн юм. Үүнийг  ЗДТГ, БСУГ, “Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэг” ТББ хамтран зохион байгуулжээ.
 
2017-2018 оны хичээлийн жилд үргэлжилсэн дээрх сургалтад 100 багш 10 багт хуваагдан гурван удаагийн шаталсан сургалтад хамрагджээ. Сургалтад цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль,  Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн багш нар хамрагдаж 10 цэцэрлэгийн багш нарын “Эв нэгдэл” баг тэргүүлж БНХАУ руу туршлага судлахаар боллоо. Дээрх  сургалтад орон нутгаас зургаан сая төгрөг зарцуулсан байна.
 
Олон улсад багшийн хөгжлийг тодорхойлохдоо залуу багшийн туршлагажих үеийг эхний нэг жил, мэргэжлийн хөгжлийн үе нь 2-3 жил, мэргэжлийн өндөр ур чадвартай болох үеийг таваас дээш жил гэж  үздэг ажээ. Орхон аймагт нэгээс таван жил ажиллаж байгаа 370 багш байна. Энэ нь 10 хүртэлх жил ажилласан нийт багшийн 48 хувийг эзэлж байгаа юм.
 
Б.Оюун-Эрдэнэ
 

Холбоотой мэдээ