Ёс зүйн дэд хорооны даргад С.Бямбацогтыг дэмжлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2018-05-09 17:13:01
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Ёс зүйн дэд хорооны даргын асуудлыг хэлэлцлээ.

Тус дэд хороог даргалж байсан УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар томилогдсон. Тиймээс Ёс зүйн дэд хорооны даргад УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан Д.Тогтохсүрэн гишүүнийг, УИХ дахь МАН-ын дарга Д.Хаянхярваа С.Бямбацогтыг нэр дэвшүүлсэн юм. Байнгын хорооны гишүүдийн олонхийн саналаар УИХ-ын гишүүн С.Бямбацогтыг Ёс зүйн дэд хорооны даргад дэмжлээ.
 
Н.Туяа 
Холбоотой мэдээ