Монголын рагбигийн шигшээ баг Алмата хотноо ур чадвараа сорино

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-05-08 11:16:35
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Рагбигийн шигшээ баг Казахстанд зохион байгуулах Ази тивийн төвийн бүсийн аварга шалгаруулах тэмцээний гуравдугаар дивизонд өрсөлдөх эрхтэй болжээ.

Энэ оны 5 дугаар сарын 16-19-нд Алмата хотноо Пакистан, Казахстан болон Киргиз улсын шигшээ багуудтай тоглохоор болоод байна. Манай баг 5 дугаар сарын 16-ны өдөр Казахстан улсын шигшээ багтай эхний тоглолтоо хийж, мөн сарын 19-ний өдөр эхний тоглолтын үр дүн болон Пакистан, Киргиз улсын шигшээ багуудын тоглолтын үр дүнгээс хамааран хоёр дахь тоглолтоо хийнэ гэж Монголын Рагбийн холбооноос мэдээллээ.

Дашрамд дуулгахад, Монголын Рагбигийн Холбоо нь үүсэн байгуулагдаад 15 жил болж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар манай улсад энэ спортоор 1000 гаруй тамирчин хичээллэж байна.
Д.Өлзий
Холбоотой мэдээ