Цонх нь цуурч хагарсны улмаас нисэх онгоц ослын буулт хийжээ

Дэлхийд | Нийгэм
dorjkhand@montsame.mn
2018-05-03 12:00:35
ВАШИНГТОН. /АП/. Нислэгийн үеэр цонх нь цуурч хагарсны улмаас Америкийн иргэний агаарын тээврийн “Southwest Airlines” компанийн нисэх онгоц ослын буулт хийсэн тухай “Ассошиэтед Пресс” агентлаг мэдээлэв.

Компанийн албаны хүмүүсийн мэдэгдсэнээр, Чикагогоос Нью-Жерси муж улсын Ньюарк хотын чиглэлд 70 гаруй зорчигч тээвэрлэн нислэг үйлдэж байсан онгоцны цонх цуурч хагарснаар ослын буулт хийхээс өөр аргагүйд хүрсэн гэнэ. Аз болоход, энэ хэргийн улмаас хүн бэртэж гэмтээгүй байна.

Лхагва гарагт буюу өчигдөр болсон энэ хэргийг АНУ-ын Иргэний агаарын тээврийн удирдах газар шалгаж эхэлжээ.

Үүнээс хэдхэн долоо хоногийн өмнө тус компанийн өөр нэгэн онгоцны хөдөлгүүр нь дэлбэрсний улмаас ослын буулт хийх үеэр нэг хүн амиа алдсан хэрэг гарсан билээ.

Г.Доржханд

Холбоотой мэдээ